АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд хоригт орсон Оросын олигархын хураагдсан хөрөнгийг Украинд шилжүүлнэ гэж баасан гарагт мэдэгдэв. Тодруулбал, 2014 оноос хойш АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөд байгаа Оросын бизнес эрхлэгч, "Царьград" телевизийн сувгийг үүсгэн байгуулагч Константин Малофеевээс хураан авсан 5.4 сая ам.долларыг Украинд шилжүүлэн өгөх аж. CNN телевизээр мэдээлж буйгаар, М.Гарланд Украины Ерөнхий прокурор Андрей Костинтой уулзахдаа дээрх мэдэгдлийг хийжээ. АНУ-ын шүүх Константин Малофеевын 5.4 сая ам.долларыг хураан авахыг өнгөрсөн пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 2-нд прокурорт зөвшөөрсөн байна.
Энэ нь ОХУ Украин руу халдан түрэмгийлсний дараа АНУ болон түүний холбоотнуудын авсан хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “KleptoCapture” нэртэй тусгай бүлгийг өнгөрсөн онд байгуулснаас хойш Оросын олигархийн хөрөнгийг хурааж авах шүүхийн анхны шийдвэр юм.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав