Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тангараг өргөлөө. НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 34 байгууллагын 216 төрийн албан хаагч оролцов. Ёслолын үеэр НЗДТГ-ын дарга И.Баатархүү "Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин сууж буй нийслэлийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ гэдэг өндөр хариуцлага юм. Иймээс ажилдаа сэтгэл гаргаж, ёс зүйтэй, хариуцлагатай байж, итгэл дааж ажиллах ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвхи санаачлага, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээв.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: “Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, НЗДТГ, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс, алба, агентлагуудын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мөн төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жил энэ ёслол болоогүй. Тангараг өргөснөөр төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг” хэмээлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав