Турк, Сири улсуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа олон улсаас тусламжийн баг, хандив, онцгой байдлын аврах багууд тус улсуудыг зорьж байгаа. Энэхүү ноцтой хохирлыг даван туулахад тусалж, дэлхийн өнцөг булан бүрээс аянууд нэгдэж, энэ даваа гаригаас эхлэн аврагчдаа илгээж эхэлсэн. Тэгвэл манай урд хөрш Хятадын засгийн газар Туркэд 40 сая юань буюу 5.9 сая долларын хэмжээтэй шуурхай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ нь эхний ээлжийн яаралтай тусламж бөгөөд энэ хүрээнд аврагч, эмч нараа мөн гамшигт өртсөн бүсүүд рүү илгээхээр болжээ. Үүнээс гадна Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Сири, Туркэд зориулан тус бүр 200.000 ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Хятадын эрх баригчид дээрх тусламжуудаар хязгаарлагдахгүй, цаашид ч үргэлжилнэ гэдгээ мэдэгдсэн байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав