Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хүрээнд Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын Эрүүл мэндийн салбарын залуусыг хамруулах ажлыг Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболдын санаачлагаар 2022 оноос судалж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарласны дагуу шалгаруулалтад 265 эмч, мэргэжилтнүүд материалаа өгсөн бөгөөд, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 20 залууг шалгаруулжээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзан баяр хүргэв.
Тэрээр энэ үеэр "Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн та бүгдэд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг бидэнд дэлхий нийтэд тархсан КОВИД-19 цар тахал ойлгуулсан. Иймд миний бие НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх санаачилгын хүрээнд Харвардын Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг санаачилж хэрэгжүүлж байна.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд:
-Стратегийн удирдлага;
-Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт;
-Санхүүгийн удирдлага болон тооцоолол;
-Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага;
-Эмнэлгийн мэдээлэл технологи;
-Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал зэрэг эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай чиглэлүүдээр суралцахаас гадна, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эх, хүүхдийн эрүүл мэнд, гүйцэтгэлийн санхүүжилт, практикт суурилсан дүн шинжилгээ хийх болон манлайллын чиглэлээр нэмэлт сургалт семинарыг зохион байгуулахаар болсон. Та бүхэн дараа дараагийн цар тахалтай тэмцэх эрүүл мэндийн салбарын манлайлагчид болох бөгөөд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Иймд та бүхэн хичээнгүйлэн суралцаж, сургалтаа амжилттай төгсөн эрүүл мэндийн салбартаа хувь нэмрээ оруулан ажиллаарай" гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав