Нийгмийн даатгалын тухай багц хуулийн талаарх зүйл заалтууд ихээхэн шуугиан тарьлаа. Бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахаас гадна тэтгэвэр тогтоох 45 хувийг хасч, 40 болгоно. Мөн Капитал, Чингис хаан банкинд хадгалуулаад авч чадаагүй Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад бас үргэлжлүүлэн хадгалуулна хэмээв. Хамгийн гол нь утсаа зарсан ч, автомашинаа зарсан ч, байраа зарсан ч үнийг дүнгээс нь нийгмийн даатгалын шимтгэл суутган авна. Учир нь, Нийгмийн даатгалын сан хоосорчээ гэх мэт мессеж нийгмийн ихээхэн бухимдууллаа. Цаашлаад бүр хонь, сүү, хуучин утсаа зарсан ч хамаагүй төлнө гэх. Харин Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гээгүй. Ташаа мэдээлэл. Буруу мэдээлэл яваад байна. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос шимтгэл авахыг зааж өгсөн. Тэр яг хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн барьсан. Хуучнаараа байгаа гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэл бол ТАТВАР биш! Ундармаа гуай болон Чингис хаан банкнаас даатгуулагчдын мөнгийг авах ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Бүх даатгуулагчид шаардах эрхтэй. ХНХЯ энэ мөнгөний хойноос байнга хөөцөлдөж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцогдож ирсэн. Тэр хэвээрээ байгаа” гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав