АН-ын “жинхэнэ” дарга Л.Гантөмөр хэдэн тийш харсан энэ намын гишүүдийг нэгтгэн эвлэрүүлж чадах уу. Ийм асуултыг хэн бүхэн тавьж, уг нь сөрөг хүчинтэй болсных чадвартай чансаатай эрхэм байвал хэмээн шогширцгоож байна. Улсын Дээд шүүх хэдийгээр АН-ын даргын талцал, маргааныг нэг талд нь гаргасан ч үнэн чанартаа сонгогдсон хүн нь олны таашаалд үл нийцэх хүн байгаа нь асуудал дагуулж буй юм.
Лу.Гантөмөр бол үнэндээ “Женко” Х.Баттулгын нөгөө тал. Түүний дохиур заавраар хөдөлнө гэсэн үг юм. Ааш аяг зөөлөн, бусдын үгээр Л.Гантөмөрийг тиймдээ ч нэрийг нь дэвшүүлж, сонгосон байх.
Харин одоо би АН-ын ориг дарга нь хэмээн орилж, тамга тэмдгээ өгөхгүй зөрүүдэлж суусан С.Эрдэнэ хагархай тэвштэйгээ үлдэж байна. Тэрбээр тамга, тэмдэг нь надад бий хэмээн хэчнээн хашгичаад ч тусыг эс олно. Учир нь, албан ёсны дарга Лу.Гантөмөр шинэхэн тамга, тэмдэгтэйгээр ажилдаа орж, харин С.Эрдэнэ өөрт байгаагаа ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл заалттай. Өдгөө түүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа нь мэдээжийн хэрэг.
С.Эрдэнийн хувьд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг ч мөн хөлдөө чирсэн. Тэд цахим санал хураалт гэгчийг явуулж, 22 мянган гишүүний саналаар Д.Ганбат АН-ын дарга болж, батламжаа гардан авч, хэсэгтээ дүрдээ орсон. Харамсалтай нь, С.Эрдэнийг дагасан бүтэлгүйтэл Д.Ганбатыг ч бас тойрсонгүй.
Ийнхүү хэдэн жил үргэлжилсэн АН-ын даргын хэдэн жил үргэлжилсэн хэрүүл тэмцэл нэг талдаа гарсан ч энэ нь зөвхөн эхлэл юм. С.Эрдэнийн хэсэг нөхөд мөчөөгөө өгөхгүй өөр нам байгуулж, Д.Ганбат гишүүн ч дагаж баясаж, Х.Баттулгын сценариар Лу.Гантөмөр гишүүдээ нэгтгэх гэж үзэн, энэ нам одоо л хөдөлгөөнд орж эхэлнэ. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль ойрхон байна. Харин түүнээс өмнө эмхэлж амжих л байгаа даа.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав