ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд нэгдүгээр сарын 25-29-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сан нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар иргэдийн зовуурь, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж, оруулсан зэрэг зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал,
-Орхон аймгийн БОЭТ-ийн эмч Х.Э нь Жаргалан нэр дурдсан эмийн сангийн ажилтнууд болон хамаарал бүхий этгээдүүдэд өндөр үнэтэй эмийг олон удаагийн давтамжтай бичсэн эмийн жорыг гурван минутын дотор олгосон,
-Улаанбаатар хот, Дорноговь, Завхан, Говь-Алтай, Орхон аймагт жор бичүүлээд гурван минутаас хэдхэн цагийн дараа Сайхан сумын эмийн сангуудаас эм тогтмол авсан,
-Орхон, Дархан-Уул аймагт бичүүлсэн жорыг Сайхан сумын эмийн сангаас тогтмол авдаг,
-Нэг даатгуулагч дөрвөн нэр төрлийн 2246 ширхэг эмийг арван сарын турш уусан нь өдөрт 7-8 ширхэг эмийг тогтмол уусан зэрэг ноцтой зөрчлийг илрүүлээд байна
Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Эдгээр эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав