Цог золбоотой шилмэл хөвгүүд энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн явдаг. Харах бүрий жавхаажсан эх оронч хөвгүүдээ хоног тоолон хүлээдэг ээж аав, эхнэр хүүхэд, найз нөхөд гэж бий. Халуун хүйтэнд тэсвэр тэвчээр зааж, олон орны эрстэй мөр зэрэгцэн, өргөсөн тангаргаа биелүүлж, үүрэгт ажлаа нэр төртэй хашаад ирж буй тэдгээр хөвгүүдийн ес нь хумхаа өвчнөөр халдварлажээ.
Тодруулбал Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын арван нэгдүгээр ээлжийн мотобуудлагын баталионы дөрөвдүгээр ээлж өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн юм. Арван нэгдүгээр ээлжийн захирагчаар хурандаа О. Заяат томилогдож, нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Түүний хариуцаж авч явсан 850 цэрэг, алба хаагчийн есөөс нь халдвар илэрч, эмчлүүлж байсан ч нэг нь харамсалтайгаар эх орондоо ирээд тэнгэрт дэвшлээ.
Цэргийн төв эмнэлэгтэй холбогдож тодруулахад алба хаагчид хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн. Гэхдээ хэчнээн хүн халдвар авсан, биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав