Хүүхэд бүрд сар болгон 100 мянган төгрөгийн тэтгэмжийг улсаас олгодог. Энэ сарын хүүхдийн мөнгө олгох хугацааг Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан урагшлуулж, өнөөдөр олгохоор болсон билээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан “Цагаан сар болох гэж байгаатай уялдуулж, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамтад нь урьдчилан олгоно" хэмээн мэдэгдсэн. Эцэг, эхчүүдийн дунд ийм хүлээлт үүсгээд байсан ч ХХҮЕГ үгүйсгэлээ. Тодруулбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр "Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт орж ирсэн. Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувь буюу 1.2 сая орчим хүүхдэд 114 тэрбум төгрөг олгоно. Санхүүжилт нь орж ирсэн учраас хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно. Харин гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамт олгох чиглэл бидэнд ирүүлээгүй. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох санхүүжилт орж ирээгүй” гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав