XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 36 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамъянпүрэв түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Пума" групп, Ховд дэвжээний бөх, улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн үзүүрлэв. Их шөвгийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төв”, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Идэшийн Мөнхбаатар шалгарлаа.
Өсвөрийн барилдаанд 96 бөх барилдсанаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Жавхлант дистрибюшин” ХХК-ны бөх, аймгийн арслан Ц.Энхбатын хүү Бямбадорж түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын начин О.Сумъяабазар үзүүрлэв. Их шөвгийн гуравт Сүхбаатар аймгийн Асгат сумын бөх Ч.Нямжав шалгарлаа. Уран барилдааны шагналыг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, АВДуС-ийн бөх Б.Сумъяабазарт олгов.
Маргааш Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 12:00 цагаас эхэлнэ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав