Нэрт зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач П.Батхуяг агсны нэрэмжит "Тайз, дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж"-ийн уралдаан зарлагджээ.
"Энэхүү шүүмжийн уралдаан энэ жил нэрт уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч П.Батхуяг агсны нэрэмжит болж буйгаар онцлог" хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Уралдааны дүн олон улсын театрын өдрөөр гарч шилдгүүдээ тодруулах аж.
Нэрт зохиолч, яруу найрагч П.Батхуяг нь 1990-ээд оны дунд үед утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, кино зохиол, утга зохиол судлал, шүүмж" гээд уран зохиолын бүхий л төрлөөр бичиж, бүтээл туурвилын гэгээн ертөнцөд ухамсарт амьдралаа зориулсан юм.
Тэрбээр “Замдаа гарцгаая, Хүрээ хөвгүүд ээ” /Хамтын. 1997/, “Буух зурвас” /1998/, “Өнгөт ертөнц” /2004/, “Бурхангүй газар” /2004/, “Хүрэл зүрх” /2006/, “Шинэ үнэр хийгээд би” /2006/, “Үнэд орох цаг” /2007/, “Яруу найраг-миний цонх” /2007/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Тэнгэр хэмээх шувуу” /2009/, “Улаан хотын зүрх” /2010/, “Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд” /2010/, “Салхи чулуу борооны сахиус” /2011/, “Би биоплазм шүлгүүд” /2013/, “Хүүрнэл зүрх” /2014/, “Ганцаардлыг иднэ” /2014/, “Цаг хугацааны цас бороо” /2016/, “Хүйтэн хотын романс” /2018/ романууд, “Намар гэрэлтэгч үгс” /2021/, “Нохой далайн зомгол” /2021/, “Чулуун бөмбөрийн нүргээн” /2021/, “Эсээ оршил буюу эсээний тухай эсээ” /2021/ номуудаа монголын болон дэлхийн уншигчдад хүргэсэн.
Мөн “Бурхангүй газар” /2004/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Шинэ сэрэхүй” /2009/, “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Хэлбэргүй бодлогошрол” /2011/, “Эсрэг цаг” /2016/ тэргүүт бүтээлээрээ утга зохиолын оны тэргүүн дээд шагнал “Алтан өд”-ийг долоон удаа хүртэж байсан билээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав