Хятад улсаас 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Филадельфи дахь Франклин институтэд зээлсэн 4.9 сая ам.доллараар үнэлэгдэх Терракота дайчин баримлын эрхий хурууг хугалсан хэрэгт Делавэр муж улсын иргэн 29 настай Майкл Рохана археологийн нөөцийг наймаалсан гэх хэрэгт буруугаа хүлээсэн байна. Холбооны хуулийн дагуу энэ төрлийн хэрэгт нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хорих эсвэл мөнгөн торгууль ногдуулдаг.
Түүнийг 2018 онд баривчилсны дараа нийтдээ 30 жил шоронд хорих ял сонсох хэмжээний илүү олон хэрэгт холбогдсон байсан юм. Тодруулбал, хулгай, соёлын өвийн объектыг музейгээс нуух, хулгайлагдсан эд хөрөнгийг улс хооронд тээвэрлэсэн зэрэг хэргүүдэд буруутгаж байв. Дараа жилийнх нь шүүх хурал дээр прокурорууд Роханаг Холбооны урлагийн хулгайн хуулийн дагуу буруутгасан. Энэ хуулийн дагуу хулгайлагдсан эд зүйл нь 100-аас доошгүй жилийн настай, 5000 дээш эсвэл 100 мянгаас доошгүй ам.долларын үнийн босгыг давсан тохиолдолд тухайн иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцдог аж.
Уг хуулийн заалтаар шийтгэгдвэл тэрбээр 10 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял сонсохоос гадна өндөр торгуульд унах юм.
Өмгөөлөгчид нь түүнийг ашиг олохын тулд биш эвдэлж сүйтгэх зорилгоор уг хэргийг үйлдсэн гэдгээр өмгөөлж, уг хуулийн заалтаар буруутгахад эсэргүүцжээ. Түүнчлэн Роханагийн ялыг хөнгөлсөн өөр нэг хүчин зүйл нь Терракота дайчин баримлын эрхий хурууны бодит үнэлгээ байсан. Урлаг судлаачид баримлын эрхий хурууг 150 мянган ам.доллараар үнэлсэн прокуроруудтай санал нэгдээгүйгээс шүүгчид хэрхэхээ мэдэхээ больжээ. Энэ үед өмгөөлөгчид нь морин цэрэг гэгддэг Терракота дайчдын хөшөөг анх хэсэг хэсгээр нь олоод археологичид угсарч үзмэр болгосон учраас сүүлд эрхий хурууг хугалсан хэрэг нь чухал биш болсон аж. Эцэст нь баримлын эрхий хурууг 500 ам.доллараар үнэлэхэд өмгөөлөгчид, прокурорууд санал нэгджээ.
Хэрэг гарах үед Рохана согтуу байсан бөгөөд музейд зохиогдсон үдэшлэгийн үеэр хаалттай хэсэг рүү нууцаар орж, барималтай сельфи хийж байгаад хурууг нь хугалчихсан нь хяналтын камерын бичлэгээр нотлогдсон аж. Дараа нь тэрбээр хугалсан хуруугаа гэртээ авч харьсан байв.
Энэ хэрэг Хятад улсад ард иргэдийн дургүйцлийг төрүүлж, албаныхан түүнийг хүндээр шийтгэхийг шаардаж байв.
Терракотта дайчдын хөшөөг 1974 онд Шэньси мужийн Шиань хотоос Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуангийн булшнаас олжээ.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ