Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, төрийн албан хаагчид иргэдийг хохироодог, хууль бусаар ажлаас нь халж, төр нөхөн олговор олгодог.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий аудитад шаардлага хүргүүлж, нэгдсэн мэдээллийн баазтай болох шийдвэр гаргасан байна. Ингэснээр төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнуудаа барагдуулах боломж бүрдэх аж. Сүүлийн таван жилийн хугацаанд үндэслэлгүй ажлаас халагдсан иргэдэд төрөөс 60 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Гэхдээ энэ мөнгийг буруутай албан тушаалтнууд нь төрд төлөөгүй байна.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Хүнийг ажлаас халаад, шүүхээр үндэслэлгүйгээр халсан нь тогтоогддог. Ингээд тухайн хүний цалинг төрөөс гаргаж өгдөг. Гэтэл энэ мөнгөө буруутай албан тушаалтан төрд өгдөггүй. Тиймээс төрд хохирол учруулсан хохирлоо буруутай албан тушаалтнууд нь барагдуулдаг байх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн" гэлээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн