Шожи Моримотог 2018 онд оффисын ажлаасаа халагдаж, дарга нь түүнийг санаачлагагүй, компанид үнэ цэнэтэй зүйл хийхгүй байна гэж шүүмжилж байжээ. Өдгөө 41 настай Моримото “юу ч хийхгүй” буюу өөрийгөө түрээслэх карьераа эхлүүлсэн байна. Тэрээр марафон гүйгчийг барианы шугаманд хүлээхээс эхлээд үйлчлүүлэгч өрөөгөө тохижуулж, цэвэрлэж байхад нь видео дуудлага хийж ярилцдаг байна.
Нэгэн удаа найзынхаа концертод очиж чадаагүй үйлчлүүлэгч Моримотог түрээслэн өөрийнхөө оронд явуулжээ. Тэрээр “Би халуунд оочирлож зогсох, танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцох, олон үзэгчийн өмнө тайзан дээр юу ч хийхгүйгээр ганцаараа зогсох гэх мэт бодитой хүнд нөхцөл байдалд орж байсан” хэмээн ярьжээ. Моримотогийн нэг удаагийн хамгийн урт үргэлжилсэн ажил бол өглөө эрт очоод сүүлчийн галт тэрэг хүртэл буюу 17 цаг үргэлжилж байжээ. Моримото CNBC-д өгсөн ярилцлагадаа жил бүр 1000 орчим хүсэлт хүлээн авдаг бөгөөд түүнд хэр их мөнгө төлөхийг үйлчлүүлэгч нь шийддэг байна. Тэрээр 2-3 цагт 10,000 иенээс 30,000 иен (65-195 доллар) авдаг байсан бөгөөд өнгөрсөн жил 80,000 орчим ам.долларын орлого олжээ.
Японд хүн түрээслэх үйлчилгээг хянах албан ёсны статистик мэдээ байхгүй ч тус улс түр зуурын найз охин, найз залуу, найз нөхөд, тэр байтугай гэр бүлийнхэнд зориулсан түрээсийн үйлчилгээ түгээмэл байдаг байна. Номура судалгааны хүрээлэнгийн зөвлөх Ай Саката "Энэ бол хайр дурлал, гэрлэлтийг эрэлхийлдэггүй, ийм харилцаанаас болж төвөг учруулахыг хүсдэггүй, харин болзоонд явах юм уу оройн зоог барих хүнтэй байхыг хүсдэг япончуудын сүүлийн үеийн хэрэгцээтэй нийцэж байна" гэжээ.
Эх сурвалж: www.cnbc.com
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй