surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хамгийн гомдомтгой ТАВАН орд

Хамгийн гомдомтгой ТАВАН орд

Мэлхий
Хамгийн гомдомтгой орд. Тэд маш мэдрэмтгий, жаахан зүйлд ч бухимддаг. Буруу ойлгон, хүлээж авсан ганц үгнээс болоод өөрөө их зовно. Хэрэв гомдох юм бол ямар ч үгийг газар гээхгүй бөгөөд уучлал гуйхгүй бол дахин хэзээ ч үг дуугарахгүй. Гутаан доош нь хийх гэж оролдоогүй байсан ч гомддог. Ихэнх тохиолдолд чимээгүй, дотроо шаналж гомдох ч үе үе өрсөлдөгчдөө үнэн зөвөөр хариу барьдаг.
Загас
Хоёрдугаар байрт загас оржээ. Хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр төрсөн тэд шүүмжлүүлэх дургүй, муу үг сонсохоороо сэтгэлээр унадаг онцлогтой. Загастай ярихдаа үг бүрээ хянахгүй бол болохгүй. Тэдний гомдол нулимсаар илрэх бөгөөд их гомдсон бол их нулимс гэх мэт. Харин сайн тал нь гомдсон хүнээ хурдан уучилж, мартдаг. Загаснууд шууд хэрүүл маргаан хийдэггүй ч гэнэт тантай огт харьцахаа болино. Алга болчихсон бол та хамгийн сүүлд юу гэж хэлснээ эргүүлэн бодох шаардлагатай болно.
Хилэнц
Хилэнцүүд шүүмжлэлийн эсрэг дайрч довтолдог зуршилтай. Бусад гомдомтгой ордынхноос ялгаатай нь тэд дотроо гутарч, эсвэл уйлж унжихгүй. Сөрөг довтолгоонд орж, маш хатуу үгээр шүүмжлэгч этгээдийг доромжилж эхэлдэг. Гэнэт тэсэрдэг тул тун аюултай. Гэхдээ ихэнх үед хэд хоног өнгөрсний дараа хариу дайрах нь бий. Хэрэв та хилэнцтэй муудалцсан бол магадгүй та түүнийг долоо хоногийн өмнө гомдоосон байж болно. Тэгэхээр шалтгааныг өнгөрсөн үед хайгаарай.
Арслан
Арслан гомдомтгой ч шүүмжлэлийг хүлээн авах гэж хамаг чадлаараа хичээдэг. Гэсэн ч эцсийн эцэст муудалцаад таардаг. Ямар ч хэрүүл маргаан болсон арслан ялдаг. Тэгэхээр түүнтэй сөргөөлцөлдөөд хэрэггүй. Шүүмжлэхдээ тун болгоомжтой, бахархах сэтгэлийг нь хөндөлгүй аятайхан хэлээрэй. Үгүй бол тэр өөр ажил, өөр анд нөхөд хайгаад явчих магадлал өндөр.
Хонь
Хонь шүүмжлэлд маш эмзэг ханддаг. Тэр дороо сөрөг довтолгоонд орно. Хэрэв та хонь бол ямар нэг үг хэлэхээсээ өмнө 10 хүртэл тоолоод тайвширсан хойноо хэлээрэй. Яагаад гэвэл дараа нь хонь өөрөө их шаналдаг.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1