surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

UNICEF :  Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх

UNICEF :  Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх

2016 онд UNICEF буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангаас “Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх” сэдвээр 2011 оноос хойш буюу 5 жилийн хугацаанд хийсэн судалгааг тоймлон хүргэж байна.

Ташрамд дурдахад Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай 1989 оны НҮБ-ын конвенцийн дагуу хүүхдийн

эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг халах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд

зохистой бүх арга хэмжээг авна гэж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. 

1996 онд Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно” хэмээн заасан. Гэвч энэхүү хуулийн заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон.


Тэгвэл өнгөрсөн жилүүдэд хичнээн хүүхэд хаврын морин уралдаанаар хохирсон талаарх мэдээлллийг хүргэж байна. 
ГССҮТ-д мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо 2012 онд 326, 2013 оннд 308, 2014 онд 307 байсан эдгээрээс жилд 2 хүүхэд  нас барсан гэх харамсалтай дүгнэлт гарсан.  
2015 оны судалгааны дүнгээр давхардсан тоогоор 40 мянга орчим хүүхэд хурдан морь унадаг гэсэн дүн гарч, насны хувьд 7-10 насныхан. Энэ насныхан эрсдэл даах, аюулыг даван туулах чадваргүй гэдгийг дэлхийн олон судалгаанаас харж болно. Түүнчлэн унаач хүүхдүүдээс авсан санал асуулга хаврын уралдаанаар хамгийн их бэртэл, гэмтэл авдаг болохыг баталсан. Тодруулбал судалгааны үеийн асуулгад оролцсон хүүхдүүдийн 71.6 хувь нь бэртэл гэмтэл хамгийн их гардаг үеийг хаврын уралдаан, 81.6 хувь нь өвөл цастайд гэж хариулжээ. 


Илүү дэлгэрүүлбэл хаврын морин уралдааны үеэр бэртэл, гэмтэл авдаг шалтгааныг унаач хүүхдүүд хариулахдаа уралдааны зам гэж 158, дагаж байгаа машины тоос гэж 129, уралдааны үед хүүхдүүд бие биенийгээ гэмтээдэг гэж 106, бороо, цас, салхи, цаг агаар гэж 104 хүүхэд хариулсан байна.

Танд бид зөвхөн одоогоос 10 жилийн өмнөх Монголын төр засгийн шийдвэрээс шалтгаалж хичнээн хүүхдийн эрх зөрчигдөж буйг танилцууллаа. Өөрөөр хэлбэл бид 10 жилийн өмнөх тэр цэгээсээ нэг ч дэвшил хийгээгүй, хүний эрхийн мэдрэмж төлөвшөөгүйг дээрх тоо харуулж байна.

Эх сурвалж : Eguur.mn 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1