Нийтийн тээврийн бодлогын газар, "Улаанбаатар смарт карт" компаниас автобусны үнэ өсч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, ирэх Бямба гаригаас /2025.02.01/ автобусанд том хүн 1000 төгрөгөөр, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.
Чиглэлийн тариф болох 1000 төгрөгийг нэг удаа төлсөнөөр иргэд тухайн өдрөө гурван удаа автобусанд суух боломжтой аж. Гэхдээ автобуснаас буухдаа төхөөрөмжид картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт үйлчлэхгүй бөгөөд дахин 1000 төгрөг төлж зорчино гэдгийг анхаарууллаа.
НИТХ-аас тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, иргэд автобусанд суухдаа 1000 төгрөг төлж зорчихоор байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.
Шинэ тарифаар Ч, М, Д, Ү, Х, Шү, Зү чиглэлийн бүх автобусанд том хүн 1000, хүүхэд 200 төгрөг төлж зорчино.
Өмнө нь 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй зорчдог байсныг тухайн өдөртөө болгон өөрчлөн зохицуулжээ. Ингэхдээ буух бүрдээ төхөөрөмжид автобусны картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдлэх юм байна. Түүнчлэн дамжих хөнгөлөлт өмнө нь ижил чиглэлд үйлчилдэггүй байсан. Харин шинэ тарифын мөрдлөгөөр ижил чиглэлд ч дамжин суухдаа хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.
Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явдаг X:19 чиглэлийн автобусанд том хүн 15000, хүүхдэд 7000 төгрөгөөр зорчих юм. Энэ нь Д.Сүхбаатарын талбайгаас нисэх онгоцны буудал руу явдаг чиглэл аж.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй