Японы мэргэжлийн сүмод зодоглож, дараа нь монголдоо ирээд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр МУГЖ дуучин Т.Баясгалан нар "гэр бүлээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаанаа шийдүүлэх"-ээр Иргэний хэргийн шүүхэд хандсан.
Тэгвэл тус хэрэг өнөөг хүртэл Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Баясгалан нь Д.Батбаяраас гэр бүлээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаанаа шийдүүлэхээс гадна хүүхдийн мөнгөн тэтгэмж авах, тогтоолгох хүсэлтээ шүүхэд мөн хүргүүлээд байгаа аж. Тэднийг шүүхийн эвлэрүүлэн жуучлахаар оруулсан ч "эвлэрэх боломжгүй" гэдгээ удаа дараа мэдэгдсэн гэх мэдээлэл байна.
Харин Д. батбаяр, Т.Баясгалан нарын шүүхийн энэхүү маргаан нь "Залилах гэмт хэргээр шүүгдэж байгаатай нь холбоотой байхыг үгүйсгэхгүй" гэх хардлага байгаа юм.
Учир нь тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх долдугаар сарын 27-ны өдөр уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс тэдний хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улмаар хяналтын шатны шүүх дээрх хэргийг энэ сарын дөрөвний өдөр хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан юм.
Нэг үгээр хэлбэл Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үлдсэн гэсэн юм.
Тиймээс дээрх хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болоод буй. Энэ ч утгаараа дээрх нэр бүхий хүмүүс нь гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэмж тогтоолгох иргэний хэргийн маргаан үүссэн байж магадгүй гэх хардлага байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ