ОХУ-ын өмнөд хэсэгт орших газрын тосны агуулах Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөнөөр томоохон талбайд гал гарчээ. Гал 1000 метр квадрат талбайг хамарч, дөрвөн нефтийн танк шатсан байна. Хүн гэмтэж бэртээгүй. Ослын улмаас 30 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Украины хилээс хойд зүгт 70 км зайд орших Клинцы нефтийн баазад уг халдлага болсон. Орон нутгийн цагаар 06:40 цагийн үед Украины нисгэгчгүй онгоц Брянскийн дээгүүр ниссэнийг буудаж, унагасан аж.
Оросын нефтийн байгууламж хоёр өдрийн дотор хоёр дахь удаагаа халдлагад өртөж байна.
Эхнийх нь өнгөрсөн Пүрэв гаригт Санкт-Петербургт дахь газрын тосны терминал хадлагад өртжээ. Нисгэгчгүй онгоцыг оросууд буудаж унагаж чадсан боловч халдлага Украины хилээс хол зайд болж буй нь стратегийн шинэ үе шатыг харуулна гэж үзэв. Украины Стратегийн аж үйлдвэрийн сайд Александр Камышины хэлснээр нисгэгчгүй онгоц 1250 км замыг туулжээ.
Түүнчлэн Украины хилээс зүүн хойд зүгт орших Тамбов хотын ойролцоох дарийн үйлдвэр нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн гэх мэдээлэл байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй