Меган Карнеги: “Бараг бүх ажилчид эдийн засгийн хүндрэл, мэргэжлийн дарамтыг даван туулахын тулд тэмцэж байна. Гэсэн хэдий ч хамгийн залуу ажилчид энэ дарамтыг хэнээс ч илүү мэдэрч байж магадгүй юм”.
Сүүлийн хэдэн жилүүдэд зарим улс орны эдийн засгийн байдал дордож, үймээн самуун ихээр дэгдэж байгаа нь хөдөлмөр эрхлэгчдэд хүндрэлтэй байдлыг үүсгэх болсон. Тухайлбал үүнтэй холбоотойгоор ажлын байрны цомхотгол олширч, инфляцийн өсөлтийг ч дийлэхээ больж байгаа нь тун эмзэглүүштэй.
Түүчлэн коронавирусийн цар тахал гарснаар дөнгөж сургуулиа төгссөн залуу үеийнхний карьерт сөргөөр нөлөөлж, тэднийг хүнд байдалд оруулсан билээ.
“Cigna” Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас энэ онд дэлхий даяар 12,000 орчим ажилчдыг судалгаанд хамруулсан аж. Судалгааны үр дүнд 18-24 насныхны 91 хувь нь стресст өртөж байгааг тооцоолжээ. Тодруулбал, зохицуулагдах боломжгүй стресс нь Z үеийнхний бараг дөрөвний нэгд буюу 23 хувьд нөлөөлдөг байна. Мөн бараг нийтэд нь буюу 98 хувьд нь ядрах шинж тэмдэг илэрчээ.
20 орчим насны хүмүүсийг ажилд авах талаар компаниудад зөвлөгөө өгдөг судлаач Элиза Филби: "Үндсэндээ хөдөлмөр эрхлэхэд маш хүндрэлтэй цаг үе болж байна. Цомхотголоос үүдэлтэй ажлаасаа халагдсан хүн бүр стрессдэж байна” гэв.
Хүний нөөцийн программ хангамжийн “Workhuman” компанийн 2023 оны тайлангаас үзэхэд амьжиргааны өртгийн хямрал нь Их Британийн нийт ажилчдын 84 хувийг нь стресс, түгшүүртэй байдалд хүргэх болжээ. Мөн Ирланд, АНУ, Канад зэрэг дэлхийн өнцөг булан бүрт үүнтэй ижил төстэй хандлага ажиглагдах болсон байна.
Эх сурвалж: BBC
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо