Алтан дэлхийд хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Гэтэл амьдрал үзээгүй гэнэн хонгор насандаа гэмт хэргийн золиос болж, амьд явах эрхээрээ хохирсон хүүхдийн тоо жилээс жилд олширч байгаа нь энэ нийгмийн хамгийн бараан өнгө болоод байна. Төрсөн болоод тэлсэн хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн харгис хэргүүдийг цухас дурдъя.
Өнөөдөр хэн нэгний үр хүүхэд хохирлоо. Маргааш хэний ч хүүхэд хохирч болох эрсдэлтэй цаг үед бид амьдарч байна. Уг нь энэ улс хуультай, хуулиндаа захирагдаж байх ёстой. Хууль тийм л хүчтэй.
Хүүхдийг, хүүхдийн эрхийг нь хамгаалах анхдагч үүрэг хүлээсэн гэр бүлээс нь гадна төр, Засгийн газраас хамгаалж явах давхар үүрэгтэй байдаг.
Үргэлжлүүлэн та бүхэнд өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиас танилцуулъя. Тус хуулийн гуравдугаар бүлгийн;
10.1 дэх заалтад "Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр 6 чиглэлээр хариу үйлчилгээ үзүүлнэ".
10.5 дахь заалт "Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлалыг хүүхэд хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална" гэж тусгажээ.
Үүнээс харахад тус бүлэгт заасны дагуу хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, түүний дэргэдэх байгууллагууд байдаг байх нь. Гэвч тэдний дорвитой ажил, үйл ажиллагаа нүднээс далд нүглээс холуурхан өрнөж байна уу? Ямартай ч 2022 онд л гэхэд хүүхэд хүчирхийлэл өмнөх оноосоо 79,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дүгнэж хэлэхэд энэ улс, энэ нийгэм хүүхдэд ээлгүй хүний эрхийн мэдрэмжгүй юм.
Тэгвэл манайхаас бусад орнуудын хүүхэд хамгааллын тухай хууль болоод тухайн улс хүүхэд хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авдгийг танилцуулъя.
ХБНГУ-д л гэхэд хүүхэд насанд хүрэгчдийн адил үндсэн эрхтэй боловч тусгай хамгаалалт шаардлагатай гэж үздэг. Тус улс 1992 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталснаас хойш ХБНГУ-ын Үндсэн хуульд хүүхдийн тодорхой эрхийг тусгах талаар яригдаж ирсэн. Ийнхүү ХБНГУ конвенцийг баталснаар хүүхдийн эрхийг хүндэтгэж, хамгаалж, ахиулах үүрэг хүлээсэн. Харин хүүхдийг хохироосон этгээдэд хариу арга хэмжээ авах талаасаа Эрүүгийн хуульдаа гэр бүлийн хүчирхийллийн хэд хэдэн хэлбэрийг гэмт хэрэгт тооцдог. Жишээлбэл, бие махбодид аюултай гэмтэл учруулсан (жишээлбэл, аюултай хэрэгсэл ашиглан) хүн зургаан сараас 10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлдэг.
Харин АНУ-ын бүх мужид хүүхдийг аюул ослоос хамгаалдаг хууль байдаг. Эрүүгийн хуулиуд нь ямар ч насны хүмүүсийг бие махбодийн халдлагаас хамгаалдаг. Хүүхдийн хүчирхийлэл, хайхрамжгүй байдлын тухай хууль нь зөвхөн хүүхдийг хамгаалахад онцгой ач холбогдолтой. Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл гарсан байвал тухайн үйлдэгч этгээд хамгийн багадаа 250 ам.доллар хүртэл торгуулж, 15 хоногоор хорих яланд унадаг. Цаашлаад хүндэвтэр гэмт хэрэг үйлдвэл мужийн шоронд нэг жил хүртэлх хугацаагаар хоригддог. Харин ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд муж улсын шоронд хоёроос зургаан жил, үүн дээрээ өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүст илүү урт ял оноодог байна.
Монгол Улс хуулиа дээдэл гэдэг хэрнээ өөрсдөө гууль болгон ашиглаж байгаа цагт бяцхан үрсийн эрүүл аюулгүй амьдрах эрх, амьд явах баталгаа өнөөдөр ганхаж байна. Дээр дурдсанчлан хүний ёсноос гажууд хэргүүдийг сэтгэлгүй араатнууд үйлдсээр байвал өнөөдөр Монгол Улсад хүүхэд төрүүлж, хүн ёсоор нь өсгөх эрх чөлөө бидэнд үгүй болж, хүүхэдтэй болохоос айх айдас л үлдэх нь.
Иймд хүүхэд хамгааллын хуулиа чангатгаж, хүн бус араатнуудаас айх айдасгүй болгож өгөхийг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй нийт хүүхдийн төлөө хэмээн дуугардаг байгууллагууддаа уламжилж байна.
Үргэлжлэл бий...
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ