Б.Пүрэвдорж: АН дөрвөн сайдын квот байгаа гэж итгэсээр ирсэн. Даанч байхгүй болчихлоо. Дараагийн сонгуулиа бодохоос доо...
МАН-ын сайд нарын томилгоо өчигдөр нялуурлаар дуусч, нөгөө сайд болохгүй гэсэн ч гуйгаад байхаар очлоо гэцгээж байсан нөхөд хөл хөөрцөг болж буй харагдах юм. Сэтгэлийнхээ гүнд хүсэмжилж байсан нь илт. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилгоо сүүлийн үед жонхуу болсон. Ажлаа хийж чадахгүй нийгмээрээ адлуулж байсан нөхдийг дэвшүүлэн томилчихно. Дургүйд хүчгүй нэгнийг чирж авчраад сайдын сэнтийд суулгачихна. Адлуулж байсан нөхдийг авч үлддэгийг Ерөнхий сайдын зангараг гэх үү. Эс бөгөөс ашиг сонирхлын нийлмэл гэх үү. Жишээ татъя.
1.Зам тээвэр хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш сайн нэрийг нэг ч удаа зүүгээгүй Л.Халтар салбараа ерөнхийд нь элгээр нь мөлхүүлсэн гэхэд хилсдэхгүй. Хамгийн наад захын жишээ нь, Дархан-Улаанбаатар чиглэлийн 200-хан км замыг ашиглалтад оруулж дөнгөлгүй олон хүний амь нас, эд хөрөнгийг үрэн таран хийсэн нөхөр. Замын-Үүд болон Эрээнд өчнөөн сараар гацсан ачаа тээвэр зэргийг дурдаад ч хэрэггүй. Стратегийн хамгийн чухал салбар болох Зам тээвэр хөгжлийн яамыг дампууруулсан тэрбээр “Үйлийн үрээр Дарханы замтай учирлаа” хэмээн гомдоллож зогссон. Тиймээс Ерөнхий сайдад нийгмээрээ шахалт үзүүлж, хариуцлага тооцохыг шаардсан ч харин ч эсрэгээрээ яамных нь дэд сайдаар томилсон билээ.
2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажлаа авангуутаа лицензийн тоог цөөрүүлж, хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлнэ хэмээн гарч ирсэн. Салбараа гэхгүй мөртлөө уул уурхайн бүтээгдэхүүний баялгаас түрүүлээд хүртчихдэг тэрбээр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагаар төлүүлсэн баримт нь дэлгэгдэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Жилийн 204 сая төгрөгийн орлоготой тэрбээр төсвийн мөнгийг хувьдаа ашигласан нь огцрох бүрэн үндэслэл болно хэмээн үзэж, УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байлаа. Сайдын хувьд энэ салбарт хийсэн гавьяагүй түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон нь олны нүдийг оройд нь гаргасан билээ. Саалийн ганц үнээ гэгддэг тус үйлдвэрийн удирдлагаар томилно гэдэг тэнгэрээс од шүүрсэнтэй адил. Ерөнхий сайд од шүүрэх боломжийг түүнд олгосон нь томоохон эрх ашиг нуугдаж буйг харуулна.
3. Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх энэ салбарын аюулгүй байдлыг алдагдуулж, тэг зогсолтод хүргэхээ шахсан.Сайдын тооцоо, судалгаа дутуу шийдвэрийн балгаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан станцууд үндсэндээ аваарын байдалд ажиллаж ирсэн. Хамгийн ноцтой нь, Дулааны гуравдугаар цахилгаан станцын цацрагийн бохирдол агуулдаг хаягдал үнстэй усаа цэвэр усны эх ундны үүсвэр болсон Туул гол руу урсгасан нь нийслэлчүүдийг бухимдуулсан билээ. Н.Тавинбэх сайд мэргэжлийн хүн гэгддэг ч туршлага, сэтгэл дутав уу. Ямартай ч, энэ салбарыг толгойлж ажилласан хугацаандаа гялтайх зүйл хийсэнгүй. Гэтэл мөн л түүнийг толгойлж байсан яамных нь Төрийн нарийн бичгээр томилов.
4. Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг сайдаар томилоход нийгмээрээ алга ташин хүлээн авсан. Мэргэжлийн хүн орж ирлээ, одоо л энэ салбар өндийж, иргэд нар харах нь хэмээсэн. Тэрбээр цар тахлын төгсгөлд энэ салбарыг хүлээн авч, тоног төхөөрөмжөөр хангаж, эмч, сувилагчдын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын нэр хүндийг ч өсгөсөн. Үүнийг хэлэх нь зүйтэй. Гэвч эмч нарын ёс зүй, хариуцлагын асуудал түүнийг чирж, хамгийн сүүлд гэхэд л жирэмсэн эх автомашинд нярайлсан нь нэрмээс болов. Эмнэлгийн удирдлагуудын хэл ам, хэрүүл талцал ч С.Энхболд сайдыг муухай харагдуулж, салбараа зангидаж чадаагүй гэх шүүмжлэлд хүргэж байв. Харин энэ удаад Ерөнхий сайд түүнийг дэд сайдаар үлдээлээ. Дэвшүүлсэн гэх үү, зайлуулсан гэх үү.
5. Нийгмээрээ сааралтаж, хоолой хорсгосон утаан дунд монолчуудыг амьдруулж буй буруутан хэн бэ. Үүнд, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатарыг нэрлэх нь зүй ёсны хэрэг. Түүнийг 2019 онд ажлаа авснаас хойш утаа хэсэгтээ саармагжсан. Ашгүй утаа буурлаа хэмээн иргэд баярласан ч эсрэгээрээ утаан дахь хорт хий, нийлмэл бодис нь их учраас хүмүүсийн толгой өвдөх, ханиалгах зэргээр эрүүл мэндийн хувьд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ мэтээр сайжруулсан түлштэй холбоотой гомдол тасрахгүй байсан учраас М.Ганбаатарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж байв. Үүнийг хариуцлага хүлээлгэлээ гэтэл эсрэгээрээ дэвшүүлэн БОАЖ-ын дэд сайдад томилчихлоо. Бас л олныг “ангайлгасан” томилгоо энэ байв.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна