Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг энэ оны нэгдүгээр сарын 18-19-ний шилжих шөнө тагнуулын байгууллагаас баривчилсан. Тэрээр Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлээр буруутгагдаж буй.
Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Ц.Хулангийн тухайд тодруулбал Төвдөөс гаралтай шарын шашны гурван том тэргүүн болох Далай лам, Банчин богд, Жавзандамба нар нэгнийхээ хойт дүрийг тодруулдаг үйл хэргэмтэй. Тэр утгаараа Далай лам 2016 онд Монгол айлчлахдаа Их тэнгэрт X Богдыг тодруулах ёслолыг хаалттай байдлаар үйлдсэн гэдэг. Үүнээс улбаалж Далай ламыг Монголд айлчилсанд БНХАУ дургүйцлээ илэрхийлж, нүүрсний экспорт, своп хэлцэл сунгах, ОУВС-гаар дамжуулан зээл татах зэрэг асуудлаар дипломат сэрэмжлүүлэг өгч эхэлсэн гэдэг.
1995 онд Далай ламын тодруулсан зургаан настай Банчингийн дүрийг Хятадууд хулгайлсан ба “Энх тунх өсөж торнисон ч шашны тэргүүнээр ажиллах хүсэлгүй байгаа” хэмээн тайлбарлаж, Хятадын комминуст намын гишүүний хүүхдийг Банчингаар тодруулсан байдаг. Эл Банчин дүр одоо Хятадын коммунист намд ажиллаж, шашны өндөр боловсрол эзэмшсэн гэх ба манай зарим улс төр, шашны томчууд түүнд мөргөдөг нь ил тод асуудал болоод байгаа юм.
Цаашлахад тогтсон үйл явцын дагуу насан өндөр болсон Далай лам тэнгэртээ “хятадын” энэ Банчин богд хойт дүрийг нь тодруулах болчхоод буй. Тэгэхээр Банчин богдтой эн зэрэгцэж, Далай ламын хойт дүрийг тодруулах эрх эдлэх хувилгаан бол өдгөө тодроод буй X богд юм.
Тэгэхээр Ц.Хуланг өнгөрсөн жилүүдэд энэ агуулгаар БНХАУ-тай харилцаа үүсгэн ажилласан гэж үзэж байгаа юм байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй