УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлж, Б.Пүрэвдорж гишүүн Тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоолгох хуулийг төслийг хэлэлцэх асуудлыг дараалалд оруулж өгөхийг хүслээ. Тэрбээр “Бидний нөхдийн өргөн барьсан Тэтгэврийг тогтоохдоо цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох, үүний үр дүнд дундажаар 150 мянга орчим төгрөг тэтгэвэрт гарч байгаа ахмадуудад очих ийм боломжийг бүрдүүлж байгаа.
Энэ хуулийг баталчихвал 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хуулийг батлах хүртэлх долоон жилээр тэтгэврээ бодуулсан тэр хүмүүсийг дахин таван жилээр бодож хохироохгүй байх ийм хуулийн төсөл юм. Ийм хоёр хуулийг яаралтай хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байна.
Зарим УИХ-ын гишүүн хөдөө орон нутгаар явахад чиний хуулийг дэмжихгүй байна гэдэг. Яасан худлаа хэлдэг хүмүүс вэ. Аль эсвэл та нар өөрсдийг нь “долоодог” хүмүүстэй уулзалт хийдэг юм байна. Миний очсон газар бүрд энэ хуулиа сайн хийгээрэй гээд “Тэтгэврээ долоо биш таван жилээр тогтоолгоцгооё” группэд ахмадууд өдөр, шөнөгүй сэтгэгдлээ бичиж байна.
Бүр даваадуулж хэлэхэд 20 тэрбум төгрөгийн л зардал жилдээ гарах байх. Энэ 40 их наяд хулгайны чинь хажууд өчүүхэн мөнгө. Амьд бурхад болсон ахмадууддаа ингэж хатуу хандмааргүй байна. Тиймээс Даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар С.Чинзориг сайдыг шинэхэн дээр нь П.Анужин Байнгын хорооны дарга та хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт нь оруулах санал гаргаад шийдүүлээд өгөөч. Г.Занданшатар дарга аа, таныг хөдөө очиход хүмүүс маш их шаардана. Тиймээс үүнд та анхаарлаа хандуулаач” гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбоогүй юм байна” хэмээгээд чуулганы хуралдааныг үргэлжлүүллээ.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ