Монгол Улс даяар Төрийн албаны ерөнхий шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн хувьд шалгалт гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2,057 иргэн бүртгүүлжээ.
Эхний өдөр ирвэл зохих 140 иргэнээс 101 иргэн шалгалт өгч, 30 нь тэнцсэн байна.
Өдөрт таван ээлжээр, нэг ээлждээ 140 иргэн, нийтдээ 700 гаруй хүн шалгалт өгнө гэж тооцоолжээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: "Шалгалт л учраас сэтгэл догдлоод, тавгүй байгаа байх. Хэн нэгнийг төрийн албанд, төрийн байгууллагад төрийн албан тушаалд томилоход шилж сонгох үйл ажиллагаа өдөр тутам явагддаг.
Хуулийн дагуу жилдээ нэг удаа зохион байгуулагддаг төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд улирал тутамд явагддаг болсон. Цаашдаа сонирхсон хүмүүс тухайн цаг үедээ шалгалт өгдөг болох системд орохоор зорьж байгаа.
Төрийн албаны шалгалт танилын хүрээ хамаардаггүй, таны уншсан судалсан тал бүрийн мэдлэг хиймэл оюун ухаанаар үнэлэгддэг учраас эргэлзэх зүйл байхгүй.
Энэ удаа босго оноондоо хүрэхгүй гарсан ч дараагийн шалгалтын эхний байрт шалгарч буй тохиолдол олон гарч буй.
Ерөнхий шалгалтад тэнцсэн тохиолдолд хувийн хэвшил болон ТӨҮГ-ууд нөөцөд орсон байдгийг анхаарч ажлаар хангах боломжууд гарч байгаа. Ерөнхий шалгалтын дүнг аль ч байгууллага хүлээн зөвшөөрч байгаа юм" хэмээв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ