УИХ-ын 2022 оны ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХ-ын Тогтоолын төслийг Байнгын хорооны саналаар баталъя" гэдэг томьёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон 42 гишүүний 31 нь буюу 73.8 хувь нь дэмжлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар уншиж танилцуулав. Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн тав дугаар зүйлийн 5.1, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.2, УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын тавдахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:
1. "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах зөвлөлдөх зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
1. Отгондаваагийн Амартүвшин (Эдийн засагч)
2. Гомбосүрэнгийн Галбадрах (Зураг, хөдөлмөрийн багш)
3. Хуягийн Ганбаатар (Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер)
4. Өлзийхутагийн Ганхуяг (Эдийн засагч)
5. Цэгмэдийн Мандхайхатан
6. Доржийн Моондой (Радио электроникийн инженер)
7. Одонхүүгийн Мөнхсайхан (Хуульч)
8. Банзрагчийн Отгонтөгс
9. Лхагважавын Төр-Од (Улс төрийн эдийн засагч, эрх зүйч)
10. Гилэгпилийн Чулуунбаатар (Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич)
11. Сүхбаатарын Эрдэнэбат (Хөдөлмөрийн эдийн засагч)
2. Зөвлөлдөх зөвлөлийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган УИХ-д танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасугай гэв.
Энэхүү тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд эцсийн найруулгад УИХ-ын гишүүдээс санал гараагүй тул тогтоолыг баталсанд тооцож, алх цохилоо.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ