Эрүүл мэндийн байгууллагын 13А маягтыг цахимаар олгодог болох ажлын явцын талаар салбарын сайд мэдээлэл өгөв.
ЦХХХ-ийн сайд Н.Учрал: "Өнгөрсөн хугацаанд ЭМДЕГ, гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтран өмнө нь хэрэгжүүлж байсан дата бааз дээр суурилаад 13А маягтыг бүрэн цахимжуулах ажлыг манай яам хийж дуусгасан. Хэрэгжүүлэхэд бэлэн.
ЭМ-ийн сайд одоо тушаалдаа өөрчлөлт оруулах ёстой. Хувийн болон төрийн мэдлийн эмнэлгүүд системд холбогдох нь технологийн хувьд нээлттэй болсон. Энэ асуудлыг сайдад тавьсан.
Цахим эрүүл мэнд төсөлтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын цахимжилтыг шийдэх ажлын хэсэг байгуулагдсан. Дэлхийн банкны санхүүжилт зогссонтой холбогдуулаад хувийн хэвшилтэй хамтарч ажиллана" гэлээ.
ЭМДЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн: "13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Уг асуудлаар гараад байгаа зөрчлийн тухайд, зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлчхээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцох асуудал үүсгээд байгаа" гэв.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ