ЦХХХ-ны сайд Н.Учрал зарим баримт бичгийг хүчингүй болгосон тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.
Н.Учрал: "Монгол Улсад нам Орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад хавсралтаар баталсан 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн дугаар А16 баримтлах чиглэлээ зөвшөөрлийн хуультай холбогдуулж цуцаллаа. Энэ нь сансрын интернэтийг Монголд оруулж ирэх боломжийг нээх чиглэл юм.
Нам Орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Starlink, SpaceX, OneWeb зэрэг компани Монголд үйл ажиллагаа явуулах гэхээр тавигдах шаардлагуудыг биелүүлж чадахгүй байна гэсэн саналуудыг тавьсан.
Дэлхийн үүрэн холбооны Конгрессын үеэр SpaceX, OneWeb компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Эдгээр компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахаар компаниа байгуулсан хэдий ч сайдын баталсан баримтлах чиглэл дотор тавигдаж байгаа шаардлагуудыг хангаж чадахгүй. Бид Монголд заавал газрын станц байгуулах шаардлагагүй. Хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд шууд хэрэглэгч нартайгаа харилцах боломжтой. Тухайлбал, SpaceX компанид төлбөр төлөөд антенаа байршуулаад сансраас интернэтийн үйлчилгээг авч байна.
Газрын станц байгуулах шаардлагыг биелүүлэх бололцоо байхгүй учир үйлчилгээ үзүүлэгчийн хувиар Харилцаа, холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ тусгай зөвшөөрөл авчихвал Монголд үйл ажиллагаа явуулахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулаад баримтлах чиглэлийг цуцалснаар нам Орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлж байгаа аль ч байгууллага ХХЗХ-ноос зөвшөөрлөө хүсээд Монгол Улсад үйлчилгээ явуулах боломжтой болж байна.
Өөрөөр хэлбэл, сансрын интернэт Монгол Улсад орж ирэх, аймаг, орон нутагт интернэт хэрэглэх бололцоог нээж байна.
SpaceX, OneWeb компани ХХЗХ-ноос зөвшөөрлөө аваад Монгол Улсад үйл ажиллагаа эхлэхэд нээлттэй боллоо" хэмээв.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй