Хойд Солонгосын 800,000 орчим иргэн сайн дураараа АНУ-ын эсрэг байлдахаар тус улсын армид элссэн тухай тус улсын төрийн сонинд өчигдөр мэдээлжээ. Улс даяар 800,000 орчим оюутан, ажилчид АНУ-ын эсрэг тэмцэхийн тулд цэрэгт элссэн эсвэл дахин элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж “Rodong Sinmun” сонин мэдээлэв. “Залуучуудын цэрэгт явах хүсэл тэмүүлэл эрс нэмэгдэж байгаа нь манай социалист нандин эх орныг устгахын төлөө эцсийн оролдлого хийж буй дайны маньякуудыг хайр найргүй устгаж, эх орноо нэгтгэх агуу их үйлсэд хүрэх залуу үеийнхний няцашгүй хүсэл зоригийн илэрхийлэл юм" гэж тус сонинд мэдээлжээ.
АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтын хариуд Пёньян Пүрэв гаригт тив алгасах баллистик пуужин харвасан. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгтэй Умардтай тэмцэх арга замын талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Токио руу нисэхээс хэдхэн цагийн өмнө Пёньянаас Солонгосын хойг болон Японы хоорондох далай руу пуужин харвасан билээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Хойд Солонгосыг баллистик пуужин хөөргөхийг хориглосон байдаг. Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчин Умардын өсөн нэмэгдэж буй заналхийллийг эсэргүүцэх зорилгоор “Эрх чөлөөний бамбай 23” нэртэй хамтарсан сургуулилалтыг Даваа гаригт эхлүүлсэн. Энэ нь 2017 оноос хойш болоогүй өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт болсон. Харин Пёньяны удирдагч Ким Жон Уны зүгээс АНУ, Өмнөд Солонгосыг цэргийн сургуулилалт хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн гэж буруутгав.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй