surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хамт өндрөөс унаж, амиа хорлосон байж болзошгүй охидод БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийллээ

Хамт өндрөөс унаж, амиа хорлосон байж болзошгүй охидод БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийллээ

Өчигдөр /2023.03.18/ 09:00 цагийн үед ХУД-т хоёр охин өнөөдрөөс унаж, амиа хорлосон байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийллээ.

Тэрбээр, "Бас нэгэн гунигтай мэдээтэй өдөр байна. Охидын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Аав хүний хувьд үнэхээр их харуусаж байна.

Одоо насанд хүрэгчдийн "иймхэн юмнаас болоод" гэсэн шогшрол элбэгшинэ. Гэхдээ тэр "иймхэн юм" нь өсвөр насныхандаа ямар хүндээр тусаж, тэд маань яаж нэрвэгдэж байгааг бид төсөөлөхгүй. Хүүхдийн сэтгэлзүйч, тэдний ажлын ач холбогдлыг ойлгох, үнэлэх, хүүхдүүддээ хэлэх, санал болгох нь үнэхээр чухал байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт сургуулийн 3-ны 1 нь сэтгэлзүйчтэй болсон. Ирэх жил бүх сургууль сэтгэл зүйчтэй болно. Бид 2022 оноос энэхүү кампанит ажил өрнүүлсэн ч насанд хүрэгчид, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо дэндүү сул байна. Энэ нь бид хүүхдүүдээ даараагүй, өлсөөгүй, эрүүл саруул гүйж байгаа ч бодол сэтгэлдээ ямар хүнд ачаа, зовлон тээж яваа байж магадгүйг анзаардаггүйтэй холбоотой. Тэдний маань зарим нь ямар гунигтай шийдвэр гаргахаар завдаж байж болохыг ч мэдэхгүй байна.

Хүүхдүүд маань өсөж, өсвөр насандаа ирэхэд элдэв сонирхол, шохоорхол бий болж, мөн үе тэнгийнхний дээрэлхэл, гадуурхал гэсэн мөсөн ханатай ч нүүр тулах болдог. Харин энэ асуудлаа дотроо л нууж, бугшуулж явдаг нь "Насанд хүрэгчид биднийг ойшоодоггүй, ойлгоно гэж бүр ч байхгүй..." гэсэн шалтгаантайг судалгаа харуулсан. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож үзсэн, 10 хувь нь амиа хорлохыг оролдож байсан гэсэн харуусмаар статистиктай. Тэгвэл сэтгэлзүйчид тэдний найз нөхөр, аврал нь болно. Анхан шатны харилцагч нь сургууль болгонд ажиллаж байгаа мэргэжлийн сэтгэлзүйчид юм.

Бидний дунд онцгой зүтгэлтэй хүмүүс бий. Тухайлбал өдгөө "Мартахгүй давтахгүй" хөдөлгөөнийг өрнүүлж буй .#Ганжавхлан болон Цогтхүүгийн Алтансор багийнхан. Тэдэндээ талархаж байна. Харин та бид үүнийг сонсоод өнгөрөх биш анзаарч, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна.

Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ. Бид цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд академик боловсролын зэрэгцээ төлөвшил, нийгэмшил, олон хүний зохицон амьдрах чадвар суулгахыг гол болгосон өөрчлөлтүүдийг оруулсан. Мөн эмпати буюу "тэднийгээ ойлгох, оронд өөрийгөө тавиад үзэх"-ийг томчууддаа үргэлжлүүлэн уриална. Гэхдээ хүн бүрийн анзаарга, оролцоо, нийгэм даяар шүгэл үлээх нь л тэднийг маань өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвшихөд нь хамгийн чухал байна" хэмээжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1