Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллагын гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS-аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр зургаан жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.
Тус итгэмлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна. Албан ёсны итгэмжлэлийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гэрчилгээ, тамга, тэмдэгийг албан ёсоор гардуулан өглөө.
Гаалийн лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах төслийн удирдагч С.Ганбат: “Дэлхийн 117 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага болох ILAC-ийн тэмдгийг Монгол Улсын Гаалийн төв лаборатори хэрэглэх эрхтэй болсон нь зөвхөн БНХАУ-аас хязгаарлагдахгүй гэдгийг онцлон тэмдэглэж баяр хүргэе. Түүнчлэн тус итгэмжлэлийг эрхийг авахад ГЕГ-ын удирдлагууд, төв лабораторийн хамт олон болон ГЕГ-ын санхүү хөрөнгө оруулалтын газар, Мэдээлэл технологийн газарт идэвхтэй оролцсонд талархсанаа илэрхийлье” гэв.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал: “Гаалийн төв лаборатори нь Монгол Улсаас анх удаа БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авснаараа онцлог боллоо. Энэ нь цаашид олон бараа, бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, салбар лабораториудыг үндэсний болон олон улсын итгэмжлэлд хамруулах их ажлын үндэс суурь тавигдаж байна гэж үзэж байна.
Иймээс Гаалийн төв болон салбар лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын итгэмжлэлд хамруулах их ажилд олон улсын зөвлөх үйлчилгээний төслийн баг гаалийн байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлттэй байна. Энэхүү итгэмжлэлийн эрхийг авснаараа уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөх төдийгүй энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож буй ААН-дэд гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг бизнесийн нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой” хэмээн хэлэв.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй