surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ЭМГЭНЭЛ:  Бурууд зөөлөн иргэдийнхээ боломжийг тонох төрийн өмчит байгууллагууд олшров.

ЭМГЭНЭЛ:  Бурууд зөөлөн иргэдийнхээ боломжийг тонох төрийн өмчит байгууллагууд олшров.

ХАРАМСАЛТАЙ ТООН ҮЗҮҮЛЭЛТ

2021 оны байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 105 компанитай болжээ. "Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2021 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд"-ийн тайланд дурдсанаар, тэдгээр компаниудад 2011 он гэхэд ердөө 4 их наяд 673 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан бол арван жилийн дараа 12 дахин өсөх хүртлээ данхайсан бөгөөд 53 их наяд 482 тэрбумын хөрөнгөтэй гарчээ.  Гэтэл эдгээр 105 хуулийн этгээдийн өр нь 18 их наяд, 127 тэрбум төгрөг бол ашиг нь ердөө 1 их наяд аж. Төр бизнестэй хутгалдах болсон төдийгүй ямар ч ашиггүй, өр тавин үйл ажиллагаа явуулж, түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлдөг болсон. Бодит тоон үзүүлэлтээс харвал ашиг олоод, хөрөнгө нь арвижаад байгаа юм алга. Харин зарлага нь өсөөд, хөрөнгө нэртэй хогшил, тансаглал нь, тавьсан зээл нь нэмэгдсэн дүр зураг харагдаж байна. Тэдгээрийн хөрөнгөд авсан зээл, өр нь ч багтаж буйг анхаарууштай.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ӨРӨНД ОРУУЛСАН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ОРЛОГО ЗАРЛАГА

Төрийн өмчит компаниудын хөрөнгө 2016-2021 онд 15,9 их наядаас 53,2 их наяд болж 4 дахин өсчээ. Өнгөц харвал төрийн компаниудын хөрөнгө нэмэгдсэн нь таатай үзүүлэлт мэт боловч ашиг хуримтлалаар бус өр зээлээр л хөрөнгө нь нэмэгдсэн болохоор татвар төлөгчдийг өрөнд оруулсан гэсэн үг. Хуримтлуулсан хөрөнгөнийх нь 1/3 нь өр, 1,86 их наяд нь авлага хэр нь гаргасан зардал нь хөрөнгөнийх нь 1/5-тэй тэнцүү байх жишээтэй. Харин цэвэр ашиг нь ердөө 1 их наяд 35 сая төгрөг. Хэрэвзээ ийм орлого, зарлагатай хувийн компани байсан бол хэзээний дампуурлаа зарлачихсан гэсэн үг. Харин төрийн өмчит болохоор нэмж өр үйлдвэрлэсээр байгаа төдийгүй түүнд нь 53 мянга 255 хүн ажиллаж байна.

Дээрх тайлангаар хамгийн их өглөгтэй буюу өртэй таван этгээд нь,

"Эрдэнэс Монгол" нэгдэл/5 их наяд 463 тэрбум 208 сая төг/ 

Төрийн банк/3 их наяд 404 тэрбум 250,3 сая төг/

Хөгжлийн банк /3 их наяд 17 тэрбум, 790,5 сая төг/ 

Монголын төмөр зам ТӨХК /1 их наяд 521 тэрбум, 858,2 сая төг/

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ /990 тэрбум 461,3 сая төг/ байна. 

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм, шахаа, улс орноороо хохирол амсаж буй төмөр замынхан тэргүүн эгнээнд жагссан байгаа нь зүгээр ч нэг бодитой тоо биш бололтой. Авлигын уурхай болсон бидний нэрээр асар их мөнгө үрэн таран хийж буй газрууд Төрийн өмчид байгаа болохоор цомхон, ухаалаг бүтцээр бага зарцуулж, ихийг олох тухай ойлголт байхгүй. Тиймээс хамгийн өндөр зарлага гаргана. Даргын өрөөг тохижуулахаас эхлээд машин унаа, элдэв хангамжаасаа эхлээд татвар төлөгчдийн мөнгө урссан шиг урсаж байх юм. Нэгэнт өөрийнх өмч биш хоноцын сэтгэлээр илүү ихийг идэж, уугаад явахыг бодож явна уу.

БУУРУУЛАХ НЭРЭЭР ӨСГӨЖ, ӨСГӨХ ХАЛХАВЧААР ТОНОХ СИСТЕМ

2016 онд 20 төрлийн татварт төрийн өмчит этгээдүүдээс 512 тэрбумыг төвлөрүүлсэн бол өдгөө 2 их наядын татвар төвлөрүүлдэг болсон байна.  Төрийн албыг 30 хувиар бууруулна гэсэн сүржин мэдэгдэлдээ даржин дарагдсан уу.  Яамдын тооноос эхлээд яаж нэмэгдсэнийг энд дурдах нь илүүц биз. Эцэстээ иргэдийн уур, бухимдал, шүүмжлэлтэй нүүр тулаад ирэхээрээ хууль бусаар томилогдсон 800 нөхрийг халах тухай мэдэгдлээ. Энэ нь ШҮҮР АЖИЛЛАГАА. Бас л нэг сүржин энтертайнмэнт нэршил.  Тэр чухал биш Монголын эдийн засгийн асуудал олон улсын анхаарлыг татаж байна. Тодруулбал Банк нэртэй, Ломбард системтэй байгууллагууд төрийн барьж буй бодлогод шууд бусаар нөлөө үзүүлж байна. Энэ байдал олон улсын эдийн засагчдын анхаарлыг бишгүй татсан. Уг нь манай эдийн засгийн гол ачааг “УУЛ УУРХАЙ” үүрч ирсэн. Гэхдээ энд нэг л нууц бий. Манай  банкны салбар, уурхайн салбартайгаа салшгүй холбоо үүсгэж дөрөө нэгтгэсэн байж болох хардлагыг төрүүлж байгаа.  Өөрөөр хэлбэл бие биенээ бизнест татан оруулж, бохир систем үүсгэсэн байж болох. 

СОНИРХ.   https://surag.mn/c/13 

Тиймээс одоо төрийн өмчөө багасгаж, түүгээр зээл, өр тавьдаг байдлаа зогсоож, аль болох данхар төрийг "турааж", сульдай хувийн хэвшлээ анхаарахгүй бол аюул дагуулах нь. Анхаарахдаа элдэв дэмжлэг үзүүлнэ гэж эсэн бусын сангаар мөнгө тарааж, хүрээллээ услах биш мөрийн хөтөлбөрт тусгасан татвар нэмэхгүй бодлогоо боловсруулж, бүр хөнгөлөх бодлого баталж, аль болох сул, зоргоор нь тавих бодлого барихгүй бол сүйрлийн ирмэгт ирснийг эдийн засагчид сануулж байгаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1