Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ сарын 18-ны өдөр бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.
Хуучин дүрэм:
Монгол үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.
Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилсөн байна.
Шинэчилсэн дүрэм:
"Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгоно.
Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодгийн хормойгоос хав барьж 2 талаар барилдана. Хав барьцаас хаялцахгүй бол дан, давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд /40 минутад/ хаялцаагүй тохиолдолд тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодгоос барих барьцыг хэлж байгаа болно" хэмээн өөрчилчилжээ.
Тус хурлаар МҮБХ-ны Дэд тэргүүн, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням даргалж, зөвлөлийн гишүүд болон даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нарын бөхчүүд, хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцсон байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо