Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тухайн хүний харагдах байдал, хэл ярианаас үл хамаарч дэмжих ёстой. Тэгвэл тус мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хуулийн талаас хэрхэн хангагдаж, хамгаалагддаг талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ талаар хуульч Ө.Эрдэнэ-Очирын яриаг хүргэе.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд хууль зүйн талаас ямар дэмжлэг туслалцаа байдаг вэ?
-Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2 дээр “Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуй, нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулна” гэж заасан байдаг. Энэ нь 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажилуулах хэрэгтэй гэсэн үг юм.
-Хэрэв ах ахуй нэгж, албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй тохиолдолд хуулиар ямар үүрэг хүлээх вэ?
-Энэ тохиолдолд тухайн хүнд ногдох төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх үүрэгтэй. Тус сангаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт арга хэмжээнүүдийг авч санхүүжүүлэх ёстой байдаг. Хэрэв төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаруулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Төлөх үүргээ ч биелүүлэхгүй тухайн ажил горилогч иргэнд хохирол учруулсаар байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10-д зааснаар мэргэжлийн хяналтын байцаагч зөрчлийн тухай хуулийн 10.16-д зааснаар тухайн зөрчлийг шалган шйидвэрлэх ажиллагаа явуулахаар зохицуулсан байдаг. Иймд эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн иргэн энэ тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргах байдлаар хохирлыг төлүүлэх, тус зөрчлийг арилгах арга хэмжээ авахуулах мөн зөрчил гаргасан этгээдэд холбогдох хуулийн санкц торгуулийг оногдуулах боломжтой.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн