surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан байна

Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан байна

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас дараах мэдээллийг өгөв.

СТСА-ны статистикч эмч Б.Уранчимэг: "Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2,354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 174 нь хүүхэд байсан. Өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс. Тухайлбал ажилгүй хүмүүс сүрьеэд илүү өртөж байна. Нөгөө талаасаа сүрьеэд өртсөний улмаас ажилгүй болох тохиолдлууд их байсаар байна.

Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байна. Уг өвчний улмаас жил бүр дунджаар 2,800 хүн хөдөлмөрийн чадамжаа алдаж байдаг.

Сүрьеэ өвчнийг манай улс 90 хувь эмчилж, эдгэрүүлж байна. Гэхдээ сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаагаар буюу хамгийн багадаа зургаан сар түүнээс дээш хугацаагаар хийгддэг учраас эмчилгээний хяналт алдагдах, эмчилгээгээ тасалснаас үр дүнгүй эмчлэгдэж нас барах тохиолдлууд байсаар байна.

Сүрьеэ өвчин эдгэрдэг өвчин хэдий ч бид жил болгон 200 хүнээ сүрьеэгээр алддаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хожуу илрүүлсэн, өвчнөө хүндрүүлсэн хүмүүс байдаг” гэсэн юм.

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд 10-15 хүнд халдвар тараах эрсдэлтэй.

Өнгөрсөн онд хүн амын дунд өрнүүлсэн эрт илрүүлгээр зургаан сарын хугацаанд 214,526 иргэн хамрагдсанаас сүрьеэтэй байж болзошгүй тохиолдол 1,334 бүртгэгдсэн. Гэвч эдгээр хүмүүсийн 389 нь л онош баталгаажуулах нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагдаж түүнээс сүрьеэгийн таван тохиолдлыг илрүүлж, эмчилгээ, хяналтад оруулсан.

Тиймээс ард иргэдийг сүрьеэтэй байж болзошгүй гэж оношлогдсон бол заавал эмнэлэгт очиж нарийвчлан оношлуулахыг сануулж байна".

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1