Төрийн зардлыг өндөр байлгах нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг бол түүнээс үүссэн алдагдлыг улстөрчид нөхөх нэрээр зах зээлд илүүдэл мөнгө нийлүүлснээр инфляци нэмэгддэг үзэгдэл он оноор улирч, Монголчуудын амьдрал уруудан доройтлоо. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хохирохгүйн тулд бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд инфляцийг шингээнэ. Түүний төлбөрийг зөвхөн хэрэглэгч л төлнө.
Тиймээс өнөөдөр Монголын бизнесийнхэн төртэй хавсрагч, төртэй өрсөлдөгч гэж хуваагджээ. Эхнийх нь улам бүр томорсоор буй бол шударгаар яваа хоёр дахь нь дампуурдаггүй юмаа гэхэд эхэлсэн газартаа царцаж байгааг сүүлийн жилүүдэд илт анзаарч байгаа. Ашиг, орлогын хувьд ч тэнгэр, газар шиг зөрүүтэй. Тиймээс үүний цаад шалтгааныг олж харсан судлаачид инфляцийг "хуульчлагдаагүй" татвар гэдэг.
Төрийн өмч олон байх тусам "тэгш эрх", "нийтийн эрх ашиг", "нийт ард түмний өмч" ярьдаг суудлын тоо гүйцээгчдэд ашигтай. Тиймээс үүнийг улам чангаар хашгирч, төрийн өмчийг томруулж, хариуцлагын тогтолцоог сайжруулахыг бие биедээ уриалдаг. Үр дүнд нь юу болов? Монголыг тэжээдэг гэгддэг үйлдвэрүүдээ нэг харцгаая.
Дээрхи үзүүлэлтийг өр зээл, хөрөнгөөрөө тэргүүлсэн "Эрдэнэс Монгол" нэгдэл гэхэд ашгаасаа орлого нь 12 дахин их, орлогоосоо өр нь 4 дахин их, өрнөөсөө хөрөнгө нь 5-6 дахин их байх жишээтэй. Ашиггүй бага байх нь ойлгомжтой нөхцөл харагдаж байна. Гэхдээ орлогын үзүүлэлт нь гавихгүй хэр нь өр, хөрөнгө нь зузаарсаар байгаа нь стаглфяцийг төр хийгээд байна гэсэн үг хардлагыг бататгаж өгнө. Монголын эдийн засаг зогсонги байдалд орсон хэр нь бараа, бүтээгдэхүүний үнэ, төрийн албаны цалинтай хамт өсөөд байгаа. Монголд стаглфяци бодитоор ажиглагдсаныг эдийн засгийн тун чиг тааруухан мэдлэгтэй бичигч бус Олон улсын валютын сан өнгөрсөн хавар анхааруулсан. Эдийн засаг нь агшаад байдаг. Ажлын байр байхгүй болж, ядуурал өсөөд байхад ашиггүй ажиллаж байгаа төрийн компаниудын хөрөнгө, өр өсөөд байгаа нь тэндээс идэх мөнгө, хулгай, тонуул агших биш агшааж байгааг л хэлж буй бодитой тоо баримт юм. Өдийг хүртэл үг дуугарахгүй, хэл авахгүй хуруу гараа, танилынхаа халуун нүүрээр дүрж яваа цагаан захтнуудад эл асуудал асуудал биш ололт болж байна. Мэдээж энэ бүхнийг хийхэд мөнгө хэрэгтэй. Ингээд хэвлэнэ. Үр дүн нь өнөөгийн “мафижих сүлжээ”.
Төрийн өмчийн 105 компанийн нийт хөрөнгө 2021 оны тайлангаар 53.4 их наядад хүрсэн. Энэ нь Монголбанкнаас гаргасан тухайн оны тайлан мэдээнд дурдсан ДНБ-нээс 10 их наядаар давсан үзүүлэлт юм.
Хөрөнгийн хуримтлал 35,2 хувь гэдэг нь мөнгө хэвлэж, зээлийг нэмэгдүүлж байгаа явдал гээд шууд хэлчихвэл бариад идүүлэх учраас гоёор хэлээд байгаа хэрэг. Эзлэх хувиар нь харвал, ард түмнээс арав дахин бага хэрнээ төрийн албан хаагчид дөрөв дахин илүү хэрэглээтэй байна.
Тэдний бодлого зах зээлийг хиймлээр тэлжээ. Тиймээс жилээс жилд төсөв нэмэгдсээр байгаа ч сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, эмнэлгийн шалаар зулсан хэвээрээ байгаагийн шалтгаан нь хиймэл схемчлэл. Энэ л асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж эрх баригчид сүүлийн 100 жил ярьсан. Бидний асуудлаар тэд оршин тогтнодог төдийгүй түүнийг "шийднэ" гэсэн сүрээр төсөв батлуулж, түүнээс өөрсдийн асуудлыг шийддэг. Хатуухан хэлэхэд төрийн өмчийн байгууллага гэдэг цагаан захтнуудын үе үеэ тэжээсэн гэр бүлийн бизнестэй утга нэгтэй.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ