surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна

Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна

Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд энэ онд 46 блок 5076 барилга, ирэх жил 44 блок 5300, 2025 онд 53 блок 6400 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн онд гэхэд 2778 нэгж талбарт газар чөлөөлж, 16,671 айлын 153 блок орон сууц ашиглалтад оруулжээ. НИТХ-ын тогтоолоор нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзлэх бөгөөд 148.323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь 15,382 нэгж талбар, 1102.8 га талбайг хамарч байгаа юм.                 Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа бий. Агаар, хөрс, орчны бохирдлыг шийдэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөж барилгажуулах арга зам юм. Иймд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгааг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1