УИХ-ын өнөөдрийн /2023.03.24/ нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Т.Аюурсайханыг Монгол Улсын засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргаснаа танилцуулж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Т.Аюурсайхан сайд ажиллаад юу хийж бүтээв, цаашдаа ямар ажил үлдээд байна вэ. Засгийн газар ямар учраас энэ гишүүнээ чөлөөлж байгаа юм бэ. Үүнийгээ одоо танилцуулсан дээр байх. Ард түмэн сонсог. Монгол Улсын их хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн гаргасан. Тэр нь яасан юм бэ" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: "Би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Энэ салбарт надад хариуцуулж хийлгэе гэсэн нь Нийгмийн даатгалын багц хуулиас эхлээд ажлууд байлаа. Хийхээр төлөвлөж байсан зүйл их байсан. Нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттай өнгөрсөн гурван сарын турш гүтгэлэг явлаа. Маш их хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан. Олон нийтийн мэдээлэл дээр үндэслэн прокурорын байгууллагын зүгээс шалгаж байгаа. Нүүрсний хулгайн гэх хэрэгт би холбогдолгүй. Одоо ч хэлж байна. Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл гэдэг бол террорист үйл ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдалтай холбогддог. Зэр зэвсэг, мансууруулах бодис, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэгт намайг холбогдуулсныг зохиомол гэж үзэж байна. Зохиомол гэмт хэрэг гэдгийг сонсож байснаас үзээгүй. Ийм нөхцөл байдал үүсээд байхад хэн хүлээн зөвшөөрөх вэ дээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шат шатны байгууллагад гомдол гаргаж байгаа" гэлээ.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн дээр тогтдог. Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэсэн хоёр бүлэглэлтэй болсон байна. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс гаргадаг болсон байна. Ордонд биш ордон тойрсон байшингуудад шийдвэр гаргадаг болсон байна. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад суудаг болсон байна.
Т.Аюурсайхан сайд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж үүнийгээ хэлсэн. МАН-ын бүлгийн хуралдаан дээр ч үүнийгээ хэлсэн. Ажлаа өгөөд шалгуулаад үнэн мөнийг тогтоолгоорой гэж хэлсэн. Шалгуулъя гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр гишүүдэд ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой гэдгийг би хэлж байсан. Авлигачдын аалзны торыг тасалж байж эрх зүйт төрийн, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын зуурсан бантанг цэвэрлэх гэж үйлээ үзэж байна" гэлээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ