Засгийн газрын шинэ сайдуудаас хөрөнгө, орлого, бэл бэнчингээрээ Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн тэргүүлж байна. Тухайлбал,
-Гэр бүлийн жилийн нийт орлого 159 сая,
-Гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая,
-33 сая төгрөгийн хадгаламжтай,
-Нийт 85 саяар үнэлэгдэх суудлын жижиг автомашин Renault RXE нэг ширхэг, Suzuki автомашин нэг ширхэг,
-Нийтийн орон сууц нэг, амины орон сууц нэг, үйлчилгээний зориулалтын байгууламж хоёр гээд нийт 371 саяын өртөгтэй үл хөдлөх хөрөнгөтэй,
-Хонь 206, ямаа 63, тэмээ нэг, адуу 149 нийт 161 саяар үнэлэгдэх малтай,
-23 саяар үнэлэгдэх урлаг, түүхийн дурсгалт эд зүйлс болон үнэт эдлэлтэй бол 21 сая төгрөгийн авлага, 30 саяын зээлтэй юм байна.
Харин энэ парламентын хамгийн даруу төлөв гэгдэх Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хөрөнгө, орлогоороо сүүл мушгижээ.Тэрбээр,
-Нийт орлого 64 сая,
-Гэр бүлийн гишүүдийн жилийн орлого 25 сая,
-Гурван сая төгрөгийн хадгаламжтай,
-25 саяар үнэлэгдэх Volkswagen Touareg нэг ширхэг автомашинтай,
-Адуу 30, хонь 160 гээд 20 саяар үнэлэгдэх малтай,
-Нийтийн орон сууц, автогарааш зэрэг 330 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй,
-Таван саяар үнэлэгдэх эзэмших эрхтэй газартай,
-16 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй бөгөөд 75 сая төгрөгийн зээлтэй юм байна.
Цаашлаад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нэг тэрбум 399 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 170 саяын тээврийн хэрэгсэл, 198 саяын малтай бол 150 саяар үнэлэгдэх урлаг, түүхийн бүтээл, үнэт эдлэлтэй аж.
Сайд нарын ганц эмэгтэй болох Боомтын сайд Х.Булгантуяа гэхэд л гэр бүлийн нийт орлого 91 сая бол 106 сая төгрөгийн хадгаламж, 560 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.
Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд гэр бүлийн гишүүдийн орлого 115 сая бол 303 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байртай. Мөн 629 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн АТГ-т хөрөнгө, орлогоо тус тус мэдүүлжээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ