Өмнөд Солонгос улс руу сурч, ажиллахаар явахыг хүссэн Монгол иргэд цөөнгүй. Энэ байдлыг далимдуулж виз гаргаж өгнө хэмээн иргэдийг залилах асуудал гарч байгааг тус улсын элчин сайдын яамнаас анхааруулж байна.
БНСУ-ын Элчин сайдын яамны анхааруулгад, Монголд хууль бусаар виз зуучлагчид өмнөд Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш мөнгө авч залилах хэрэг маш их гарч байна. Ингэхдээ виз богино хугацаанд гаргаж өгөх учир ЭСЯ-ны ажилтнуудад ч мөнгө өг гэж хэлээд хахуулийн мөнгө шаардаж байгаа мэдээллүүд ирэх боллоо.
БНСУ-ын Монгол Улс дахь ЭСЯ виз мэдүүлэгч болон залилан хийж байгаа этгээдүүдийн хэнээс ч мөнгө авсан хэрэг гараагүй болно. Мөн ЭСЯ ямар ч визний хураамж авдаггүй бөгөөд шаарддаггүй болохыг мэдэгдэж байна. Тиймээс худал мэдээлэлд итгэж цаг хугацаа, мөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна гэжээ.
Тус улс руу зорчих визийн мэдүүлгийг зөвхөн дараах 10 төвд авч байгаа аж. Тус төвүүдэд үйлчилгээний хураамж авдаг бөгөөд өөр нэмэлт зардал огт шаарддаггүй байна.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо