Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт үргэлжилж байна.
Монгол улсаас найман тамирчин оролцож, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн билээ. Мөн 45-48 килограммын жинд ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан.
Тэгвэл өнөөдөр аваргын алтан медалийн төлөөх финалын тулаанууд 20:30 цагт эхэлнэ. Хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг рингэнд гарах юм. ДАШТ-ий мөнгөн медальтай түүнд өнөөдөр дэлхийн аварга болох боломж бий.
Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Ниту Гангас. Тэрээр 22 настай залуу тамирчин ч 2017, 2018 оны залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга. Энэ наадмын дараа гэмтэл бэртлээс хэсэг хугацаанд завсарлаад эргэн ирж байгаа тамирчин аж. Гангас ДАШТ-ий хагас шигшээд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн аварга, 2014 оны өсвөрийн олимпын хүрэл медальт, Казахстаны Алуа Балкибековаг ялж финалд шалгарсан тамирчин юм.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо