Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун болон тус агентлагийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш нар лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, цаг үеийн бусад асуудлын талаар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Мөн Аймаг, дүүргүүдийн ЗДТГ-т тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 8, 6 нэрийн дэлгүүрүүдэд лангуун дээр үнэ байршуулдаггүй, лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байхад хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулж ажиллах чиглэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/2171 дугаартай албан бичгээр хүргүүлсэн” талаар тус тус мэдээлэл өглөө.
Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлээр ажлууд хийгдэн тодорхой үр дүнд хүрч эхэлсэн, түүнчлэн ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн авч, “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Эцэст нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хамтран хэрэгжүүлэх шийдэлд хүрлээ. Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм. Ингэснээр хэрэглэгч сонгосон бараагаа зөрүүтэй үнээс шалтгаалан буцаах, нэмэгдсэн үнээр авах зэрэг хэрэглэгчийн хохироосон үйлдэл гарахгүй байх нөхцөл бүрдэж, дэлгүүрүүд өдөр тутам үнийн зөрүү төлж хохирол амсахгүйн тулд хариуцлагаа илүү дээшлүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүсэж байгаа юм. Иймд энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газарт шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж үнийн зөрүүнээс үүссэн хохирлыг газар дээр нь шийдүүлэх боломжтой болох юм. Дээрх сүлжээ дэлгүүрүүд “лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар хэрхэн хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхой болгон нийтэд мэдээлэхээр боллоо.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн