surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ОХУ цөмийн зэвсгээ Беларусьт байршуулахаа зарлалаа

ОХУ цөмийн зэвсгээ Беларусьт байршуулахаа зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Ийнхүү хамгийн их хор хөнөөлтэй зэвсгээ Европ болон Киевт ойртуулахаар төлөвлөжээ. Энэ нь ЗХУ задран унаснаас хойш анх удаа Орос улс цөмийн зэвсгийнхээ нэг хэсгийг өөр улсад хадгалуулж буй явдал юм.  Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт "Бид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг зөрчихгүйгээр Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгийг байрлуулна гэж Лукашенкотой тохиролцсон" гэж Оросын Тивиси телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн "Тактикийн цөмийн зэвсгийг хадгалах агуулахыг долдугаар сар гэхэд дуусгаж, Орос зэвсгийн хяналтад хэвээр байх болно" гэв. 

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нь Владимир Путиныг тууштай дэмжигч бөгөөд Оросоос Украин руу довтлоход өөрийн орныг пуужин болгон ашиглахыг зөвшөөрсөн юм. Тэрбээр шууд дайнд оролцуулах гэсэн Путины шахалтыг эсэргүүцсэн ч Оросын байлдааны онгоцуудад Беларусийн агаарын орон зайг ашиглан, Украины бай руу пуужин харвах боломж олгосон.  Өнгөрсөн жил Оросын арми Беларусийн агаарын цэргийн хүчийг цөмийн цэнэгт хошуугаар пуужин харвах чадвартай болгож сайжруулсан бөгөөд хоёрдугаар сард Беларусийн арми Оросоос цөмийн хошуутай пуужин харвах чадвартай Искандер пуужин харвах төхөөрөмж авчирсан гэж мэдэгджээ. 

Энэ талаар Путин олон улсын гэрээг зөрчөөгүй, учир нь бид "АНУ-ын олон арван жилийн турш хийж байсан зүйлийг хийж байна" гэж хэлсэн. Мөн “Бид хүлээсэн үүргээ зөрчихгүйгээр мөн адил хийнэ гэж тохиролцсон” гэв.  АНУ цөмийн пуужингаа Бельги, Герман, Итали, Нидерланд, Туркт байрлуулдаг.  Энэ оны эхээр Орос улс цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг зогсоох зорилготой АНУ-тай байгуулсан хамгийн сүүлчийн гэрээ болох Цөмийн зэвсгийн гэрээнээс гарсан. 

Эх сурвалж: THE TELEGRAPH 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1