Жил бүр дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн сая сая хүмүүс гэрлээ ганцхан цагийн турш унтраадаг. Энэхүү арга хэмжээг хүмүүсийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Эх Дэлхийн цаг гэж юу вэ?
"Эх дэлхийн цаг" арга хэмжээг 2007 онд Дэлхийн зэрлэг ан амьтдыг хамгаалах сан болон түүний түншүүд Австралийн Сидней хотод эхлүүлсэн аж. Ашгийн бус байгууллагын зүгээс энэ талаар дурдахдаа "Эх дэлхийн цаг"-ыг “Байгаль орчны төлөөх дэлхийн хамгийн том хөдөлгөөн" гэж тодорхойлсон байдаг.
"Эх дэлхийн цаг"-аар гэрэл унтраах нь байгаль орчинд ямар тустай вэ?
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн мэдээлснээр гэрлийг унтраах нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх "бэлэгдлийн" арга хэмээн онцолжээ.
Тодруулбал, "Харанхуй цаг нь биднийг өдөр тутмын завгүй байдлаас гаргаж, бид бүгдээрээ амьдардаг нэг гэрийнхээ /Дэлхий/ тухай эргэцүүлэн бодох боломжийг олгодог" гэсэн байна.
“Эх дэлхийн цаг” цахим хуудаст манай гараг цельсийн 1.5 хэмээс дээш халах хандлагатай байгааг онцолж, “Ингэснээр байгаль орчны эргэлт буцалтгүй доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь манай бүх нийгэм, эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй” гэжээ.
Иймд тус арга хэмжээний үеэр биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар нийтлэл унших, подкаст сонсох, байгальтай дахин холбогдохын тулд гадаа цагийг өнгөрөөх, ойр орчмынхоо хог хаягдлыг түүж, цаг уурын өөрчлөлтийн талаарх мэдээллийг найз нөхөд, гэр бүл, орон нутгийн улс төрчидтэй хуваалцахыг уриалж байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ