Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Түр хорооноос ирэх сарын 10-наас 12-ны өдрүүдэд "Нүүрсний хэрэг"-ээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хянан, шалгах түр хорооны дарга Г.Ганболдын мэдээлснээр, тус сонсгол "Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсгол"-той харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд зохион байгуулах бүрэн бололцоотой аж.
Нээлттэй сонсгол”-ыг гурван өдөр зохион байгуулж, 80 гаруй хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авах юм байна.
Гэрчүүдийн жагсаалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс болон одоо ажиллаж буй хүмүүс, тухайн үед салбар хариуцаж байсан сайд нар, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар бий. Үүнээс гадна гаалийн байгууллагын үе үеийн удирдлагууд, шийдвэр гаргах түвшинд оролцсон, гэрээ хийхэд гарын үсэг зурсан хүмүүс багтжээ. “Нээлттэй сонсгол”-ын эхний өдөр нийгмийн анхаарлыг татаад буй оффтейк гэрээ, түүнээс шалтгаалан улс орон, нийтийн эрх ашиг хохирсон эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Сонсголын хоёр дахь өдөр ямар хэмжээний нүүрс хил, гаалиар алдагдсаныг нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан хэлэлцүүлэх аж.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ