Аялал жуулчлалын зорилгоор Япон улс руу зорчих иргэдийн визийн мэдүүлгийг өнөөдрөөс цахимаар хүлээн авч, цахим виз олгож эхэлжээ. Тодруулбал Японы ЭСЯ визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж үзсэний дараагаар албан ёсоор хүлээн авсанд тооцох юм байна. Харин виз мэдүүлгийн материал дутуу тохиолдолд бүртгүүлсэн гар утасны дугаар, эсвэл цахим шуудангаар холбогдоно. Мөн виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болсны дараа материалтай нарийн танилцана. Материал хүлээн авснаас хойш ойролцоогоор ажлын 4 хоногт багтаан виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай цахим шууданг илгээнэ. Түүнчлэн виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлагад орохыг шаардах тохиолдол гарч болно гэв. Харин виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд хариуг цахим шуудангаар илгээх бөгөөд татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй гэдгийг Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн