Эрүүл мэндийн сайд С.Чинзориг албан тушаалтнуудынхаа хамт анхны мэдээллээ өглөө. Тэрбээр “Юуны өмнө та бүхнээс болон ард түмнээсээ Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхны мэдээгээ ийм таагүйгээр эхэлж байгаадаа уучлал хүсье. 2023 оны нэгдүгээр сарын 5-ны 13 цагийн байдлаар ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин хийх гээд харамсалтай нь андуурсан уу, ажлын хариуцлагагүйгээс болов уу сүрьеэгийн вакцин хийсэнд харамсаж байна. Энэ явдал 2022 оны арванхоёрдугаар сарын 5-наас эхтэй юм билээ. Гэхдээ ганц удаагийн бус арванхоёрдугаар сарын 5-26 ны хооронд болсон үйл явц.
Хамгийн ноцтой нь, сүрьеэгийн вакциныг хүмүүст 20-30 дахин нэмэгдүүлсэн дозоор хийсэн гэсэн үг. Тиймээс эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэл өндөр гэж үзэж байгаа.
Дээрх иргэд нэг удаа нэг нохойнд хазуулаагүй. Долоон өөр нохойнд хазуулсан байгаа юм. Хоёр вакциныг хольж хийсэн тохиолдол анхных учраас Монголд бүрэн эмчлэх боломж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манайд вакцины хүчийг сааруулах, сүрьеэгийн өндөр тунтай вакцин хийсэн нөхдөд хүндрэл гарахаас эмээж байна. Сайдын хувьд санамсаргүй андуурч вакцин хийсэн гэж үзэхгүй байгаа. Нэг өдөр нэг хугацаанд болсон бол андуурсан гэх юмсан. Гэтэл энэ үйл явц арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд болсон. Эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан, хариуцлагагүй мэргэжлийн том алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байгаа. Мөн хуулийн байгууллага шалгаад санаатай үгүйг тогтооно. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй гэж үзээд миний бие ЭЦГ-т гомдол гаргасан.
Өнөөдрийн байдлаар 8-56 насны есөн иргэн байна. Зургаан эрэгтэй, гурван эмэгтэй, хоёр хүүхэд бий. Хоёр хүүхэд нь 8-14 настай. Урьчилж авсан мэдээллээр, нэг хүний уушгинд нэвчилт үүссэн. Тиймээс яаралтай нийслэлд авчирч эмчлэх зайлшгүй шаардлагатай. Цаашлаад хүндрэл үүсвэл дээрх өвчтөнүүдийн эрүүл мэндэд нь анхаарч гадагш явуулж эмчилгээ хийлгэх асуудлыг судалж үзнэ. Ямартай ч, өвчтөнүүдийг өнөө, маргаашдаа Улаанбаатарт татан авчирч, ХӨСҮТ-д эмчилгээг эхлүүлнэ гэлээ.
Одоогийн байдлаар, галзуугийн вакцины оронд сүрьеэгийн вакцин тариулсан иргэдэд тариулсан тарианы ор улайсан шинж тэмдэг илэрч байгаагаас өөрөөр хүндрэл гараагүй байгаа аж. Мөн нэг иргэний уушгинд нэвчдэс үүссэн ба хамгийн хүнд нь тэрбээр болж байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо