Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа "Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 22 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлэхэд бэлэн болж байна. Хүний эрхийн асуудал өргөн хүрээтэй, олон талтай. Бүх эрх, эрх чөлөөний асуудлаар өсөлт, бууралт ярьж болно. Эдийн засаг, нийгэм, соёлын эрх чөлөөний төлөв байдал төдийлөн сайн биш байна.
Дэлхийд улс төрийн эрх чөлөөний нөхцөл байдлыг үнэлдэг олон индекс бий. Бүх индекс нэг дүнг харуулж байгаа нь эрх чөлөөт ардчилсан орон зай хумигдаж байна. Дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь эрх чөлөөт орон зайд амьдарч байгаа юм. Манай улсын иргэдийн хувьд том зургаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй орон зайд амьдарч байна. Гэхдээ энэ нь тайван хуран чуулах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд асуудал байхгүй гэсэн үг биш.
Ялангуяа шүүмжлэлтэй дуу хоолой илэрхийлж буй үйл явцыг намжаахад чиглэсэн төрөл бүрийн шууд болон шууд бус арга хэмжээ байна гэж ХЭҮК дүгнэсэн. Бид нөхцөл байдлыг дүгнэхийн хамт эрх зүйн шийдлийг нь санал болгож байгаа. Жагсаал цуглаан хийх журмын, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтыг хийхдээ ямар нүдээр харж, ямар асуудлыг тусгаж, ямар чиглэлээр бичих нь ардчилсан эрх чөлөөт Монгол Улсад чухал юм бэ гэдэг асуултад хариулт өгөхийг зорьж, хүний эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт гэдэг бүлгийг оруулсан" гэдгийг хэллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн