"Банкны салбарын 2022 оны тойм" судалгааг Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар танилцууллаа.
Тэрбээр “Зээлийн багцын чанар хэвийн түвшинд байна. Мөн хадгаламжийн хүү нэмэгдэх хүлээлттэй байна. Учир нь бодлогын хүүг 2022 он гарснаас хойш тогтмол нэмэгдүүлсээр байгаад одоо 13%-д ирчихсэн. Хадгаламжийн хүү одоогийн байдлаар 10.9% байгаа юм. Хадгаламжийн хүү бодлогын хүүг дагаад өсөлт үзүүлж байгаа цаашид ч нэмэгдэх хүлээлттэй. Энэ хатуу бодлого урт хугацаанд цаашид үргэлжилбэл зээлийн хүүнд сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдаж байгаа. Гадаад орчны тодорхой бус байдал, хэрэглээний үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн төгрөгийн хадгаламж буурсан. Гэхдээ энэхүү төгрөгийн хадгаламж нь валютын хадгаламж болчихсон. Өнгөрсөн оны эцсээр иргэдийн зүгээс банкууд валют олгохдоо хязгаарлалттай байна гээд иргэдийн зүгээс гомдолтой байсан. Гэхдээ энэ бол сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээг банкны салбар авсан хэрэг. Хоёр орчим их наяд төгрөг байдаг валютын харилцах 5 их наяд төгрөг болоод хоёр дахин нэмэгдсэн. Ханшийн зөрүүгээс ашиг олох гэсэн аргыг хэрэглэсэн хүмүүс рүү бодлого чиглүүлэн ажилласан ч хангалтгүй байгаа. Эдгээр нь эх үүсвэрийн долларжилтод сөргөөр нөлөөлсөн ба 34% байна. Нийт эх үүсвэрийн 1/3 нь доллароор байна. Иргэд харилцах хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна. Иймд аажимдаа эх үүсвэрийн долларжилтыг хязгаарлах бодлогыг зохицуулагч байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай" хэмээлээ.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо