Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр хүнсний салбарын баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, хуулийн төсөлд тусгах зорилготой юм.
• Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл,
• Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл,
• Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
• Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
• Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
• Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
• Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл,
• Бэлчээрийн тухай хууль
• Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэлийн тухай хууль зэрэг 5 үйл ажиллагааны чиглэлд 10 гаруй хуулийн төсөл өргөн барьснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн бүрэн хэрэгжинэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд боловсруулж буй хууль тогтоомжийн явц байдлын талаар илтгэл тавилаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ш.Адьшаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон салбарын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан алба, агентлаг, мэргэжлийн байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллагууд, малчид тариаланчид, иргэдийн төлөөлөл нарын нийт 70 гаруй хүн оролцов.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй